ДАЛЯНИЙ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ (DUT) ТУХАЙ
АДалян хот нь Хятад улсын Ляонин мужийн зүүн хагас арлын өмнөд хэсэгт оршдог Ляонин мужийн 2 дахь том хотын нэг билээ. Зүүн хэсгээр шар тэнгис, баруун хэсгээр Бөхай далай хүрээлнэ. Зүүн хойд Хятадын гадаад ертөнцийг тольдох цонх төдийгүй зүүн хойд Азийн олон улсын ачаа тээврийн төв, бүс нутгийн шинжтэй санхүүгийн төвийн нэг юм. “Зүүн хойд нутгийг харах цонх”, “Хойд нутгийн сувд”, “Романтик хот” хэмээн нэрлэгдсээр өдгөөг хүржээ. 2001 онд Далян хот нь Хятад улсаас анх удаа НҮБ-ын хүрээлэн буй орчны төлөвлөлтийн хэлтэсээс “Дэлхийн хүрээлэн буй орчны шилдэг 500” хотын нэгээр шалгарсан байна. Түүнчлэн зуны улиралд ДАВОС-ын дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулдаг хот юм.
- Далян Технологийн Их Сургууль 1949 оны 4-р сард байгуулагдсан. Тус сургуульд 4500 гаруй багш, 49500 гаруй оюутан суралцаж байгаагаас бакалаврын түвшинд 25700, ахисан түвшинд нийт 23800 гаруй оюутан үүнээс магистрын оюутан 18300, докторант 5400 гаруй байна.
- БНХАУ-ын Боловсролын яаманд харъяалагдах гол их сургуулийн нэг, Хятад улсын “211 төсөл”, “985 төсөл”-ийн гол бүтээн байгуулалтын сургууль төдийгүй дэлхийн хэмжээний А зэрэглэлийн сургуульд орно.
- Технологийн чиглэлийн мэргэжлүүдээс гадна эдийн засаг, инженерчлэл, менежмент, хүмүүнлэг, хууль эрх зүй, философи, урлаг зэрэг олон салбар шинжлэх ухааны мэргэжлээр суралцах боломжтой. Нийт 42 улс, бүс нутгийн 280 гаруй их, дээд сургуультай хамтран ажилладаг.
Орох хичээл: Ерөнхий хятад хэл, ярих сонсох Хятадын соёлын хичээл: Ушу, тайчи, цаасан хайчилбар, бийрэн бичлэг гэх мэт.
Чөлөөт үйл ажиллагаа: Далян хотын Хятадын соёл, ирээдүйн шинжлэх ухаан технологийн музей, ушу соёлын музей, технологийн төв, Далян хоттой танилцах аялал багтана.
Өвөл болон зуны сургалтын хугацаа: Нийт 2 долоо хоног
Төлбөр: .......... юань (Үүнд: Байр, сургалтын төлбөр, үйл ажиллагааны төлбөр, бүртгэлийн хураамж, онгоцноос тосч авах хүргэж өгөх үйлчилгээ,сурах бичиг материалын зардал багтсан болно.) Жич: Суралцагч замын зардалаа өөрөө даана. Насны хязгаар: 14 наснаас дээш Хятад хэлний мэдлэг шаардахгүй, суурьтай суурьгүй сонирхсон хүүхэд залуучууд бүрт нээлттэй.
СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА (DUT INTRODUCTION)
Сургуулийн түүхэн замнал
1949 он: 1949 оны 4-р сард байгуулагдсан. 1950 он: Хятадын дөрвөн том инженерийн коллежийн нэг болсон. 1960 он: Боловсролын яамны үндэсний тэргүүлэх 26 их сургуулийн нэгээр эрэмбэлэгдсэн. 1988 он: Даляний Технологийн Их Сургууль (DUT) хэмээн нэрийг нь өөрчилсөн. 1996 он: Үндэсний "211 Төсөл"-д хамрагдсан. 2001 он: Үндэсний "985 Төсөл"-д хамрагдсан. 2017 он: Дэлхийн зэрэглэлийн их сургуулиудын А ангиллын бүтээн байгуулалтад багтсан. 2022 он: Үндэсний "Хос тэргүүлэх" (Double First-Class) их сургуулиудын бүтээн байгуулалтын хоёр дахь шатанд шалгарсан.
Дэлхийн чансаа
Дотоодын чансаа: Хятад улсад 20-р байрт эрэмбэлэгддэг. Дэлхийн чансаа: US News 2026 дэлхийн чансаанд 254-р байр, QS 2026 дэлхийн чансаанд 482-р байрт жагссан. Үүнээс: Далай тэнгисийн инженерчлэл: Дэлхийд 4-р байр Хэмжүүрийн шинжлэх ухаан ба технологи: Дэлхийд 12-р байр Химийн инженерчлэл: Дэлхийд 14-р байр Барилгын инженерчлэл: Дэлхийд 15-р байр Механик инженерчлэл: Дэлхийд 22-р байр Цахилгаан ба электроникийн инженерчлэл: Дэлхийд 34-р байр Хиймэл оюун ухаан: Дэлхийд 36-р байр
Мэргэжлийн чансаа: 4 мэргэжлийн чиглэл дэлхийн шилдэг 10-т, 15 мэргэжлийн чиглэл ESI-ийн Шилдэг 1%-д багтсан (Инженерчлэл, хими, компьютерийн шинжлэх ухаан, материал судлал зэрэг салбарууд тэргүүлдэг).
Сургалтын бүтэц ба оюутны хотхон: "Нэг сургууль, хоёр байршил, гурван хотхон" загвараар үйл ажиллагаа явуулдаг (Линшүй гол хотхон, Даляний Хөгжлийн бүсийн хотхон, Паньжинь хотхон). Нийт талбай нь 3,571,300 м² (357.13 га).
Хотхоны орчин: Орчин үеийн номын сан, биеийн тамир чийрэгжүүлэлтийн төв, оюутны дотуур байр, олон үндэстний амтат хоолны газруудтай. Жил бүр сургуулийн спортын наадам, шинэ жилийн гала тоглолт, олон улсын оюутнуудын хятад хэлний илтгэлийн тэмцээн, олон улсын соёлын наадам зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагддаг.