card

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН АЖИЛТНЫ СУРГАЛТ

ӨРГӨХ ЗӨӨХ, ТЭЭВЭРЛЭХ МЕХАНИЗМ /ӨЗТМ/-ТАЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАДАГ ХАБЭА АЖИЛТНЫ СУРГАЛТ

Хөдөлмөр нийгэм хамгаалалын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

Сургалтын зорилго: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг  мөрдөж хэрэгжүүлэх, ажил олгогч, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажилтныг эрүүл аюулгүй ажлын байрны орчинд ажиллууах нөхцөлийг хангах, аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 

 

Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА тухай хууль, ХАБЭА үндэсний 5 дахь хөтөлбөр, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын болон эрүүл мэндийн сайдын тушаал А/370-н хүрээнд суурилсан сургалтын хөтөлбөр

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар: МУ-ын Хөдөлмөр, нийгэм хамгаалалын болон эрүүл мэндийн сайдын тушаалд суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу     

                     
-ӨЗТМ-ын нэр төрөл, бүтэц зохион байгуулалт, онцлогууд

-ӨЗТМ-ын аваар ослоос хамгаалах хэрэгслүүд тэдгээрт тавих хяналт

-Оосорлох хэрэгсэлүүд, тэдгээрт тавигдах шаардлага, хяналт

-Үйлдвэрлэлд ӨЗТМ ашиглах үеийн аюулгүй хүчин зүйлүүд, эрсдэлийн үнэлгээ

-ӨЗТМ-ын аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг, техник зохион байгуулалт, засвар угсаралт

-ӨЗТМ-ын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа

-Шалгалт, үнэлгээ

Зөвлөмж: Зөвөлгөө мэдээлэлээр дэмжлэг үзүүлнэ. 

Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:

Та хөдөлмөрийн аюулгүй байдлаар мэргэшин ажиллахаар шийдсэн бол Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.4 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна гэж заасны дагуу мэргэжилтэнгүүд  нас хүйс харгалзахгүй хүн бүр сургалтанд хамрагдах боломжтой

Сертификат: Сургалтын гарын авлага, материал, хэрэглэгдэх жишиг дүрэм, журам, загвар маягтуудыг үнэ төлбөргүй өгнө. Зөвөлгөө мэдээлэл өгөх. Сургалтын төлбөр ............. төгрөг.

Сургалтыг удирдах багш: Сургалт, дадлагыг Олон улсын стандарт, Хөдөлмөрийн харилцаа, Ажлын байрны эрсдэлийн менежмент, Хөдөлмөр ауюлгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Засгийн газрын 269 тогтоол, Засгийн газрын 142-р тогтоол, Олон улсын хөдөлмрийн байгууллагын конвенци, зөвлөмж, холбогдох журам тогтоол, болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр  мэргэшсэн магистер, доктор зэрэгтэй олон жилийн дадлага туршлагатай, өндөр ур чадвартай багш нар онол, практик хослуулан хичээлийг удирдана.

Сургалтын бүртгэл

Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Диплом гэрчилгээний хуулбар
-3х4 хэмжээний зураг