ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТ
НИЙТ АЖИЛТНЫГ СУРГАЖ МЭРГЭШҮҮЛЭХСургалтын бүртгэл
Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:-Иргэний үнэмлэхний хуулбар
-Диплом гэрчилгээний хуулбар
-3х4 хэмжээний зураг
Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:
Танай байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлж хөдөлмөрийн аюулгүй байдлаар мэргэшин ажиллахаар шийдсэн бол байгууллагын удирдалага, менежер болон бүхий л ажилтан, мэргэжилтэнгүүд мэргэжил нас хүйс харгалзахгүй бүх түвшиний хүн бүр сургалтанд хамрагдах боломжтой.
Сертификат: Сургалтын гарын авлага, материал, хэрэглэгдэх жишиг дүрэм, журам, загвар маягтуудыг үнэ төлбөргүй өгнө. Зөвөлгөө мэдээлэл өгөх. Сургалтын төлбөр ............. төгрөг.
Сургалтыг удирдах багш: Сургалт, дадлагыг Олон улсын стандарт, Хөдөлмөрийн харилцаа, Ажлын байрны эрсдэлийн менежмент, ХАБЭА үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Засгийн газрын 269 тогтоол, Засгийн газрын 142-р тогтоол, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенци, зөвлөмж, холбогдох журам тогтоол, болон ХАБЭА чиглэлээр мэргэшсэн магистер, доктор зэрэгтэй олон жилийн дадлага туршлагатай, өндөр ур чадвартай багш нар онол, практик хослуулан хичээлийг удирдана.
Хөдөлмөр нийгэм хамгаалалын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
Сургалтын зорилго: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг мөрдөж хэрэгжүүлэх, ажил олгогч, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажилтныг эрүүл аюулгүй ажлын байрны орчинд ажиллууах нөхцөлийг хангах, аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА тухай хууль, ХАБЭА үндэсний 5 дахь хөтөлбөр, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын болон эрүүл мэндийн сайдын тушаал А/370-н хүрээнд суурилсан сургалтын хөтөлбөр
Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар: МУ-ын Хөдөлмөр, нийгэм хамгаалалын болон эрүүл мэндийн сайдын тушаалд суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу
-Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын тухай
-ХАБЭА-н менежментийн систем
-Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвар эзэмших
-Хөдөлмөрийн эрүүл ахуй түүнд тавигдах шаардлага
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам
-Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
-Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөл, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах нь
-Осолд өртөгсдөд үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж
-Галын аюулгүй ажиллагаа
-Онцгой үед аврах арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх
-Эрүүл аюулгүй орчинд ажиллах зан үйлийг иргэдэд төлөвшүүлэх
-Шалгалт, үнэлгээ
Зөвлөмж: Зөвөлгөө мэдээлэлээр дэмжлэг үзүүлнэ.