ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХСургалтын бүртгэл
Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:-Иргэний үнэмлэхний хуулбар
-Диплом гэрчилгээний хуулбар
-3х4 хэмжээний зураг
Хөдөлмөр нийгэм хамгаалалын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
Сургалтын зорилго: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг мөрдөж хэрэгжүүлэх, ажил олгогч, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажилтныг эрүүл аюулгүй ажлын байрны орчинд ажиллууах нөхцөлийг хангах, аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:
Та хөдөлмөрийн аюулгүй байдлаар мэргэшин ажиллахаар шийдсэн бол Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.4 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна гэж заасны дагуу мэргэжилтэнгүүд нас хүйс харгалзахгүй хүн бүр сургалтанд хамрагдах боломжтой
Сертификат: Сургалтын гарын авлага, материал, хэрэглэгдэх жишиг дүрэм, журам, загвар маягтуудыг үнэ төлбөргүй өгнө. Зөвөлгөө мэдээлэл өгөх. Сургалтын төлбөр ............. төгрөг.
Сургалтыг удирдах багш: Сургалт, дадлагыг Олон улсын стандарт, Хөдөлмөрийн харилцаа, Ажлын байрны эрсдэлийн менежмент, ХАБЭА үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Засгийн газрын 269 тогтоол, Засгийн газрын 142-р тогтоол, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенци, зөвлөмж, холбогдох журам тогтоол, болон ХАБЭА чиглэлээр мэргэшсэн магистер, доктор зэрэгтэй олон жилийн дадлага туршлагатай, өндөр ур чадвартай багш нар онол, практик хослуулан хичээлийг удирдана.
Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА тухай хууль, ХАБЭА үндэсний 5 дахь хөтөлбөр, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын болон эрүүл мэндийн сайдын тушаал А/370-н хүрээнд суурилсан сургалтын хөтөлбөр
Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар: МУ-ын Хөдөлмөр, нийгэм хамгаалалын болон эрүүл мэндийн сайдын тушаалд суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу
-Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын тухай
-ХАБЭА-н менежментийн систем
-Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй
-ХАБЭА-н удирдлагын тогтолцоо-шаардлага, OHSAS18001 стандарт
-Менежерийн үүрэг хариуцлага, манлайлал түүний үр нөлөө, сайн муу үлгэр дуурайлал,
-Төлөвлөлт : бодлого, дүрэм төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх,
-Гүйцэтгэл: Эрсдэл, үйл ажиллагааг хөтлөх тайлагнах, идэвхитэй ба идэвхигүй хяналт, ХАБАЭ аудит,
-Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
-Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
-Даралтад сав, шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа
-Аж ахуй нэгж, байгууллга дээрх ХАБЭА-н сургалтыг зохион байгуулах журам
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам, түүнийг бууруулах арга зам, судлан бүртгэх дүрэм
-Галын аюулгүй байдлын тухай хууль
-Гамшгаас хамгаалах тухай хууль
-Онцгой байдлын үед ажиллах журам
-Осолдогсдод үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж
-Дадлага группээр ажилллах
-Шалгалт, үнэлгээ
Зөвлөмж: Зөвөлгөө мэдээлэлээр дэмжлэг үзүүлнэ.