card

БАЙГУУЛЛАГАЫН УДИРДЛАГА БОЛОН АЖИЛЧИДАД ЗОРИУЛСАН ЗАХИАЛГАТ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД, ХЯНАЛТ ШАЛГАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

Сургалтын бүртгэл

Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс: Тулгамдаж буй асуудлаа сайн тодорхойлоод мэргэжлийн багшаас хэлэлцүүлгийн цагаар асууж, тодруулж зөвөлгөө авахад бэлтгэсэн байх, комьпютер болон ухаалаг утсандаа нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэж болохуйцаар бэлтгэсэн байх

Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:

Бүхий л аж ахуй нэгж, байгууллагуудын захирал, удирдах албан тушаалтан, менежер, нягтлан бодогчид болон сонирхсон хүн бүр хамрагдах боломжтой.

Сургалтыг удирдах багш: Уг сургалт нь Нийгмийн даатгалаар мэргэшсэн шилдэг мэргэжилтэнгүүдтэй хамтарсан сургалтын хөтөлбөрийн дагуу явагдана. Сургалт, дадлагыг нийгмийн даатгалаар мэргэшсэн зөвлөх, тэргүүний заах арга зүйч багш цолтой, мэргэшсэн докторын зэрэгтэй, профессор багш удирдана. Сургалтын төлбөр ............ төгрөг.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД, ХЯНАЛТ ШАЛГАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

Сургалтын зорилго:
Нийгмийн даатгалын хууль, эрх зүй, онол практикаар мэдлэг ур чадвар олгох, нийгмийн даатгалын хяналт шалгалтын эрсдэлийг бууруулах, туршлага солилцох, зөвөлгөө мэдээлэл авах

      Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар:


Нийгмийн даатгалын тогтолцоо, өнөөгийн байдал шинэчлэлэийн асуудлууд, Нийгмийн даатгалын үйл ажиллагааны статистик үзүүлэлтүүд, бодлогын баримт бичгүүд

Нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, албан журмын даатгалын хамрах хүрээ, шимтгэлийн хэмжээ, МУ-д амьдарч байгаа гадаадын иргэдийн нийгмийн даатгалын харилцаа, МУ-ын ЗГ-ын нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын асуудлаар байгуулсан ОУ-ын гэрээ хэлэлцээрүүд анхаарах асуудлууд, Нийгмийн даатгалын агуулга, одоо мөрдөж байгаа болон 2018 оны 1 сарын 1-ээс өөрчлөлт орсон шимтгэлийн хэмжээ, албан журмын даатгалын хамрах хүрээ, даатгуулагчдын төрөл.

Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүн, шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоох, доод, дээд хэмжээ, шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөх орлого, шимтгэл ногдуулах орлогын төрөл

Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл кодыг баталсан эрх зүйн зохицуулалт.

Ажил олгочийн шимтгэл төлөх үүрэг, ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлтүүд, Нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар илэрдэг түгээмэл зөрчлүүд, хүлээлгэх хариуцлага, урьдчилэн сэргийлэх нь,

 Нийгмийн даатгалын асуудалтай холбоотой гарсан маргаантай гомдлуудын шийдвэрлэлт, түгээмэл зөрчлүүд, Зөрчил шалган шийдвэрлэх хэргийн харьяалал, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үе шат, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, хялбаржуулсан шийдвэрлэлт, Даатгуулагч шимтгэл төлөлтөө хянах боломж.

Нийгмийн даатгалын үйлчилгээ, даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөл, журам, Нийгмийн даатгалын төрөл бүрээс олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн эрх, хэмжээ, тооцоолол.

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд, хэрэгжүүлэхэд анхаарах суудлууд, Нийгмийн даатгалын тухай хуулиадад 2017 онд орсон нэмэлт, өөрчлөлтүүд, хэрэгжих хугацаа.