Бид ЗӨВЛӨГӨӨ - СУРГАЛТЫГ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД үзүүлж байна

Бид бизнес эрхлэгчидэд дараах ЗӨВЛӨГӨӨ - СУРГАЛТЫГ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД үзүүлж байна.

-Татварын эрх зүйн хүрээнд - Бизнес эрхлэгч нарт ашиг хуримтлалаа нэмэгдүүлэх гол арга ухаанд суралцахад зөвлөгөө өгөх бөгөөд байгууллагын удирдлага болон нягтлангуудад татварын хяналт шалгалтын эрсдэлийг бууруулах, мэдлэг ур чадвар олгох, туршлага солилцох, сургалт мэдээлэлээр хангадаг.

-Нийгмийн даатгалын хуулийн эрх зүйн хүрээнд- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, хяналт шалгалтын эрсдэлийг бууруулах, мэдлэг ур чадвар олгох, туршлага солилцох сургалт мэдээлэлээр хангах-зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

-Засгийн газрын 311-р тогтоолын хүрээнд – Байгууллагад түшиглэсэн дотоод хяналт шалгалт хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд дотоод хяналтын алба, ажилтнуудтай нэг удаагийн дотоод хяналт шалгалт хийж, тайлан боловсруулах ажлыг удирдан, зөвлөгөө өгөх буюу дотоод хяналт шалгалт хийх арга зүйг эзэмших сургалтанд хамруулдаг.

-Санхүүгийн дотоод хяналт шалгалт хийх арга зүй эзэмших сургалт зөвлөх үйлчилгээ- Санхүү бүртгэл, СТОУС, НББОУС, УСНБС, ЖДААНС, Хууль эрх зүй, Татвар, Нийгмийн даатгал, байгууллагын үйл ажиллагаа, нийцлийн эрсдэлүүдийг тодорхойлж зөвлөмж өгч, мэдлэг ур чадвар олгох сургалт мэдээлэлээр хангах зөвлөх үйлчилгээ.

-Эрсдэлийн удирдлага (ISO31000) хүрээнд - Байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас үүсч болзошгүй дотоод, гадаад аюул, эрсдэлийг тодорхойлж зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд зорилтод бүлгийн удирдлагуудад эрсдэлийг удирдах арга зүй эзэмших сургалтанд хамруулдаг.

-Зөрчлийн тухай хууль, эрх зүй, онол практикаар мэдлэг ур чадвар олгох, зөрчлийн эрсдэлийг бууруулах, зөвөлгөө мэдээлэл өгөх бөгөөд Захиргааны хариуцлагын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох сургалтанд байгууллагын удирдлагуудыг хамруулдаг.

-Байгууллагын соёл - Байгууллагын ажилтнуудын үзэл, хандлага, итгэл үнэмшил, үнэт зүйлийг тодорхойлон, байгууллагын зөв соёлын бүрдүүлж, бий болгоход зөвөлгөө мэдээлэл өгч, Байгууллагын хөгжил - хувь хүний хандлага сургалтанд зорилтод бүлгийн удирдлага, ажилчдыг хамруулдаг.

-Санхүүгийн сургалт, зөвлөгөө мэдээлэл- Байгууллагын тайлан баланс, татвар, нийгмийн даатгалын бүх төрлийн тайланг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж өгч хяналт шалгалтын санхүүгийн эрсдэлээс хамгаална.