card
 

ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ

Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд тодорхой асуудлаар хөндлөнгийн болон дотоодын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, мониторинг, судалгаа хийх замаар үйлдвэрлэл үйлчилгээний чанар, аюулгүй байдал,  стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх
Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг судлах, шийдвэрлэх санал зөвлөмж боловсруулах, олон улсын болон үндэсний стандартыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө мэдээлэлээр хангах.

Бид зөвлөгөө мэдээлэл, сургалтыг: Татвар, Нийгмийн даатгал, Хууль, Санхүү, ОУСтандартын чиглэлээр мэргэшсэн шилдэг, тэргүүний заах арга зүйч, зөвлөх, мэргэшсэн мэргэжилтэнгүүдтэй хамтарсан сургалт-зөвлөгөө мэдээлэл өгдөг

 

 

story-image

Бид дараах ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ - СУРГАЛТЫГ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД үзүүлж байна.

-Татварын эрх зүйн хүрээнд - Хуулийн дагуу татвар бага төлөх боломжит арга замуудаар зөвлөгөө мэдээлэл өгөх бөгөөд байгууллагын удирдлага болон нягтлангуудад татварын хяналт шалгалтын эрсдэлийг бууруулах, мэдлэг ур чадвар олгох, туршлага солилцох, сургалт мэдээлэлээр хангадаг.

-Нийгмийн даатгалын хуулийн эрх зүйн хүрээнд- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, хяналт шалгалтын эрсдэлийг бууруулах, мэдлэг ур чадвар олгох, туршлага солилцох сургалт мэдээлэлээр хангах-зөвлөгөө мэдээлэл өгдөг.

-Засгийн газрын 311-р тогтоолын хүрээнд – Байгууллагад түшиглэсэн дотоод хяналт шалгалт хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд дотоод хяналтын алба, ажилтнуудтай нэг удаагийн дотоод хяналт шалгалт хийж, тайлан боловсруулах ажлыг удирдан, зөвлөгөө өгөх буюу дотоод хяналт шалгалт хийх арга зүйг эзэмших сургалтанд хамруулдаг.

-Санхүүгийн дотоод хяналт шалгалт хийх арга зүй эзэмших сургалт зөвлөх үйлчилгээ- Санхүү бүртгэл, СТОУС, НББОУС, УСНБС, ЖДААНС, Хууль эрх зүй, Татвар, Нийгмийн даатгал, байгууллагын үйл ажиллагаа, нийцлийн эрсдэлүүдийг тодорхойлж зөвлөмж өгч, мэдлэг ур чадвар олгох сургалт мэдээлэлээр хангах зөвлөгөө мэдээлэл өгөх.

-Эрсдэлийн удирдлага (ISO31000) хүрээнд - Байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас үүсч болзошгүй дотоод, гадаад аюул, эрсдэлийг тодорхойлж зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд зорилтод бүлгийн удирдлагуудад эрсдэлийг удирдах арга зүй эзэмших сургалтанд хамруулдаг.

-Зөрчлийн тухай хууль, эрх зүй, онол практикаар мэдлэг ур чадвар олгох, зөрчлийн эрсдэлийг бууруулах, зөвлөгөө мэдээлэл өгөх бөгөөд Захиргааны хариуцлагын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох сургалтанд байгууллагын удирдлагуудыг хамруулдаг.

-Байгууллагын соёл - Байгууллагын ажилтнуудын үзэл, хандлага, итгэл үнэмшил, үнэт зүйлийг тодорхойлон, байгууллагын зөв соёлын бүрдүүлж, бий болгоход зөвлөгөө мэдээлэл өгч, Байгууллагын хөгжил - хувь хүний хандлага сургалтанд зорилтод бүлгийн удирдлага, ажилчдыг хамруулдаг.

-Санхүүгийн сургалт, зөвлөх мэдээлэл- Байгууллагын тайлан баланс, татвар, нийгмийн даатгалын бүх төрлийн тайланг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж өгч санхүүгийн эрсдэлээс хамгаална.

МАНАЙ СУРГАЛТУУД