card

МЭРГЭШҮҮЛЭХ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ХОСОЛСОН СУРГАЛТ

#ХҮНИЙ НӨӨЦ, #НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЛБАН ХЭРГИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ
+МЭРГЭШСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР
+МЭРГЭШСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЛБАН ХЭРГИЙН АЖИЛТАН
+ СУДАЛГААНЫ (SPSS ПРОГРАММ) АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ

Сургалтын бүртгэл

Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Диплом гэрчилгээний хуулбар
-3х4 хэмжээний зураг

Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:

Та хүний нөөцийн удирдлагаар мэргэшин ажиллахаар шийдсэн бол энэхүү хөтөлбөрт ахисан түвшний хөтөлбөр багтсан. Иймд байгууллагын удирдах болон менежер, хүний нөөцийн менежер, захиргаа, нарийн бичгийн ажилтан, хүний нөөцийн ажлыг хариуцан мөн хавсран гүйцэтгэж буй ажилтан, мэргэжилтэн болон мэргэжил нас хүйс харгалзахгүй сонирхсон хүн бүр сургалтанд хамрагдах боломжтой

Сертификат: Мэргэжлийн гэрчилгээ болон МИХҮТ-н мэргэшүүлэх сертификат олгоно. Сургалтын гарын авлага, материал, судалгааны SPSS программ, хүний нөөц, албан хэргийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх жишиг дүрэм, журам, загвар маягтуудыг үнэ төлбөргүй өгнө. Шилдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах. Зөвөлгөө мэдээлэл өгөх. Сургалтын төлбөр ............. төгрөг.

Сургалтыг удирдах багш: Сургалт, дадлагыг Олон улсын стандарт, Хөдөлмөрийн харилцаа, Ажлын байрны эрсдэлийн менежмент, Хөдөлмөр ауюлгүй байдал, Төслийн менежмент, Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн магистер, доктор зэрэгтэй олон жилийн дадлага туршлагатай, өндөр ур чадвартай багш нар онол, практик хослуулан хичээлийг удирдана.

 

Хөдөлмөр Нийгэм Хамгаалалын Яам, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын зөвшөөрөл

Мэргэжлийн Боловсрол Сургалт Үнэлгээний Төвийн чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд

Сургалтын зорилго: Хувь хүнийг хөгжүүлж, мэргэжлийн ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэн, чадавхижуулахад оршино. Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн менежментийн үндсэн ойлголтуудын талаар мэдлэгтэй болж, байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, хүний нөөцийн төлөвлөгөө, тайлан судалгаа, шинжилгээ хийх арга зүй эзэмшинэ. 

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар: МУ-ын Мэргэжлийн боловсрол сургалт үнэлгээний төвөөр хянагдаж баталгаажсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу                          
-Хүний нөөцийн менежментийн тухай үндсэн ойлголт, онол, арга зүй, хөгжил, чиг хандлага, хүний нөөцийн удирдлагын хичээлүүд, байгууллагын зөв соёлыг хэрхэн сайн төлөвшүүлэх

-Хүний нөөцийн бодлого, стратеги, хүний удирдлагын процесс буюу баримт бичиг түүний зохион байгуулалт, Төлөвлөлтийн арга зүй.

-Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, зах зээлээс мэргэжилтэй ажилтныг олж авах, хүний нөөцийн эрэлт нийлүүлэтийн тэнцвэрийг хангах, хэрхэн тогтоон барих, урт хугацаанд сэтгэл ханамжтай ажиллуулах,

-Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, Цалин хөлс урамшуулалын систем

-Хөдөлмөрийн бүтээмжийг судлах сайжруулах, хөдөлмөрийн харилцааны асуудлыг судлах, Сургалт хөгжлийн тухай, Албан тушаалтны тодорхойлолт боловсруулах аргачилалт, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй

Зөвлөмж: Зөвлөх үйлчилгээ болон зөвөлгөө мэдээлэлээр дэмжлэг үзүүлнэ. 

Сургалтын зорилго: Хувь хүнийг хөгжүүлж, мэргэжлийн ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэн, чадавхижуулахад оршино. Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх, албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах, бүртгэх, хадгалах, оффис менежер буюу нарийн бичгийн даргын ажлын зохион байгуулалтыг судлах, ажлын төлөвлөгөө, тайлан судалгаа, шинжилгээ хийх арга зүй эзэмшинэ.

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар:                   
-Албан хэрэг хөтлөлтийн тухай ойлголт, МУ-ын албан бичгийн стандарт, хөтлөлт, хадгалалт, хамгаалалт, баримт бичиг боловсруулах, найруулга зүй,  тухай, МУ-ын архивын тухай хууль, архивын үндсэн стандарт,

-Хууль эрх зүйн мэдлэг хэрэглээ, Хөдөлмөрийн харилцаа ба хууль эрх зүйн зохицуулалт, байгууллагын архив, хууль эрх зүйн орчинг судлах, хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль,

-Мэдээлэлийн технолгийн хэрэглээ, SPSS программ дээр мэдээлэл боловсруулах

-Судалгааны ажлын удирдамж боловсруулах арга зүй эзэмшинэ. Судалгааны мэдээлэл цуглуулах арга хэрэгслийг боловсруулна. Судалгааны мэдээлэл цуглуулна. Судалгааны үед цуглуулсан тоон (SPSS) болон чанарын мэдээлэлд боловсулалт хийнэ. 

Зөвлөмж: Зөвлөх үйлчилгээ болон зөвөлгөө мэдээлэлээр дэмжлэг үзүүлнэ. 

Хөдөлмөр Нийгэм Хамгаалалын Яам, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын зөвшөөрөл

Мэргэжлийн Боловсрол Сургалт Үнэлгээний Төвийн чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд