card

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНИЙ СУРГАЛТ

АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН СУРГАЛТ

Сургалтын бүртгэл

Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Диплом гэрчилгээний хуулбар
-3х4 хэмжээний зураг

Хөдөлмөр нийгэм хамгаалалын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

Сургалтын зорилго: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг  мөрдөж хэрэгжүүлэх, ажил олгогч, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажилтныг эрүүл аюулгүй ажлын байрны орчинд ажиллууах нөхцөлийг хангах, аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 

 

Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:

Танай байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлаар мэргэшин ажиллахаар шийдсэн бол байгууллагын эзэд, захиралууд болон менежерүүд, мэргэжилтэнгүүд  мэргэжил нас хүйс харгалзахгүй удирдлагын түвшиний  хүн бүр сургалтанд хамрагдах боломжтой

Сертификат: Сургалтын гарын авлага үнэ төлбөргүй өгнө. Зөвөлгөө мэдээлэл өгөх. Сургалтын төлбөр ............. төгрөг.

Сургалтыг удирдах багш: Сургалт, дадлагыг Олон улсын стандарт, Хөдөлмөрийн харилцаа, Ажлын байрны эрсдэлийн менежмент, ХАБЭА үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Засгийн газрын 269 тогтоол, Засгийн газрын 142-р тогтоол, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенци, зөвлөмж, холбогдох журам тогтоол, болон ХАБЭА мэргэшсэн магистер, доктор зэрэгтэй олон жилийн дадлага туршлагатай, өндөр ур чадвартай багш нар онол, практик хослуулан хичээлийг удирдана.

 

Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА тухай хууль, ХАБЭА үндэсний 5 дахь хөтөлбөр, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын болон эрүүл мэндийн сайдын тушаал А/370-н хүрээнд суурилсан сургалтын хөтөлбөр

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар: МУ-ын Хөдөлмөр, нийгэм хамгаалалын болон эрүүл мэндийн сайдын тушаалд суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу     

                     
-Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын тухай

-ХАБЭА-н менежментийн систем, OHSAS18001 стандартын тухай

-Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал

-Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага

-Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт тогтоох, урьдчилан сэргийлэх арга замын талаар

-ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах журмын талаар

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгаан, бууруулах арга зам, /ҮОХХСБ/ дүрэм 

-Хөдөлмөрийн эрүүл ахуй түүнд тавигдах шаардлага

-Шалгалт, үнэлгээ

Зөвлөмж: Зөвөлгөө мэдээлэлээр дэмжлэг үзүүлнэ.