card

МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ

#ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ БЭЛТГЭХ

+ КОМЬПЮТЕР ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАММ ДЭЭР АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ

Сургалтын бүртгэл

Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Гэрчилгээний хуулбар
-3х4 хэмжээний зураг

Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:

Та цэцэрлэгийн туслах багшаар мэргэшин ажиллахаар шийдсэн бол энэхүү хөтөлбөрт ахисан түвшний хөтөлбөр багтсан. Иймд цэцэрлэгийн байгууллагын туслах багшийн ажлыг хариуцан ажиллах бөгөөд мэргэжил нас хүйс харгалзахгүй сонирхсон хүн бүр сургалтанд хамрагдах боломжтой

Сертификат: Мэргэжлийн гэрчилгээ болон МИХҮТ-н мэргэшүүлэх сертификат олгоно. Сургалтын гарын авлага, материал, хэрэглэгдэх жишиг дүрэм, журам, загвар маягтуудыг үнэ төлбөргүй өгнө. Цэцэрлэгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах. Зөвөлгөө мэдээлэл өгөх. Сургалтын төлбөр ............. төгрөг.

Сургалтыг удирдах багш: Сургалт, дадлагыг СӨБ-н тухай хууль, багшийн ёс зүй, Хөдөлмөр ауюлгүй байдал, Эрүүл ахуй, хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, харилцааны ур чадвараар мэргэшсэн магистер, доктор зэрэгтэй олон жилийн дадлага туршлагатай, өндөр ур чадвартай багш нар онол, практик хослуулан хичээлийг удирдана.

 

Хөдөлмөр Нийгэм Хамгаалалын Яам, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын зөвшөөрөл

Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд

Сургалтын зорилго: Хувь хүнийг хөгжүүлж, мэргэжлийн ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэн, чадавхижуулахад оршино.

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар: МУ-ын Мэргэжлийн боловсрол сургалт үнэлгээний төвөөр хянагдаж баталгаажсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу                          

-СӨБ-н тухай хууль, цэцэрлэгийн туслах ажилтны эрх үүрэг, багшийн ёс зүйн дүрэм, цэцэрлэгийн байгууллагын дотоод дүрэм журам.

-ХАБЭА-г мөрдөж ажиллах, туслах ажилтаны ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллах, цэвэрлэгээ хийх үеийн аюулгүй ажиллагаа-тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах, хүүхэд хүлээн авах үеийн аюулгүй ажиллагааг хангах, хүүхэд хооллох үеийн, хүүхэд унтуулах үеийн, хүүхэд тоглох үеийн аюулгүй ажиллагаа

-Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангах, СӨББ-ын сургалты орчин MNS6558:2015 судлах, Тоглоомын аюулгүй байдал ISO8124:4 2011 судлах, цэцэрлэгийн эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг судлах, цэцэрлэгийн хүүхдийн хөнжил, цагаан хэрэглэл MNS6353:2012 судлах, цэцэрлэгийн хүүхдийн гудас MNS6354:2012 судлах, цэцэрлэгийн хүүхдийн гудас MNS6354:2012 судлах, 

-Хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэх, бага насны хүүхдийн бие бялдарыг онцлогийг судлах, бие хөгжүүлэх дасгалыг хүүхдэд заах аргыг судлах, хөгжимт дасгалыг хүүхдэд заах аргыг судлах, хүүхдийг хоолны ширээний ард зөв суулгаж хэвшүүлэх, хүүхдэд хоолны хэрэгслийг зөв хэрэглүүлж хэвшүүлэх, амны алчуур сальфетка зөв хэрэглүүлж хэвшүүлэх

-Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд туслах, номоор дамжуулан хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийг судлах, хүүхдийн өгүүлэх эрхтний хөгжлийг сайжруулах дасгалуудыг судлах, хүүхдийн тоо тооллын төсөөллийг-хүүхдийн хэмжэгдэхүүний төсөөллийг- хүүхдийн цаг хугацааны төсөөллийг- хэлбэр дүрсийн төсөөллийг-орон зайн төсөөллийг хөгжүүлэх аргыг судлах, зурах чадварыг- наах чадварыг- барих чадварыг хөгжүүлэх аргыг судлах, хүүхдийн насны онцлогийг судлан тохируулан харилцах аргад суралцах, хүүхэд бүрийн сонирхлыг судлан авьяасыг нээн илрүүлэх аргад суралцах

-Хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, гар угаах дадал хэвшлийг заах, ам зайлах, шүд угаах дадал хэвшлийг заах, хувцаслах дадал хэвшлийг заах, үдээс үдэх дадал хэвшлийг заах, хөтөвчинд зөв суух, 00 цаас хэрэглэх дадал хэвшлийг заах, тоглоомоо хураах дадал хэвшлийг заах, ороо засч хураах дадал хэвшлийг заах, эрүүл ахуйн дадал хэвшлийн судалгааг хийх аргыг судлах, хүүхдийн өтгөн шингэний тандалтын судалгаа хийх аргыг эзэмших

-СӨБ-н байгууллагын туслах ажилтанд харилцааны ур чадварыг эзэмшүүлэх, харилцааны тухай ойлгох,үгэн ба үгэн бус харилцааг эзэмших, хүүхэдтэй эерэг аргаар харилцах аргад суралцах, стрессээс сэргийлэх арга барилыг эзэмших, хандлагын тухай ойлгох, эерэг хандлагыг хэвшүүлэх аргуудыг судлах

Зөвлөмж: Зөвлөх үйлчилгээ болон зөвөлгөө мэдээлэлээр дэмжлэг үзүүлнэ. 

 

 

Хөдөлмөр Нийгэм Хамгаалалын Яам, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын зөвшөөрөл

Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд